BTS-ийн ARIRANG World Tour тоглолтыг Сингапурт үзэхийн зэрэгцээ хотын онцлох газруудаар аялах аяллын цогц хөтөлбөр болон BTS тоглолттой аялалдаа амжиж бүртгүүлэрэй.
Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас өглөөний 11:40цагт нисэх тул 3 цагийн өмнө буюу 09:45 цагт ирсэн байна. Бүртгэлээ хийлгээд Бээжин руу ниснэ. Бээжинд 13:55д газардаад дараагийн нислэгтээ бүртгүүлээд Сингапур улс руу 15:45 цагт нисээд 21:55 цагт бууна. Буудалдаа очиж check In хийлгээд амарна. Орой бид Clarke Quay буюу Азийн хамгийн том шоу гудамжийг үзнэ.
Сингапур улс
Бүгд Найрамдах Сингапур улс нь далайн зүүн өмнөд Азийн бүрэн эрхт арлын хот юм. Сингапур улсын газар нутаг нь нэг гол арал, 63 дагуул арлуудаас бүрддэг. Хүн амын нягтралаар дэлхийд хоёрдугаарт ордог бөгөөд нийт 5,5 сая. Түүнээс 75.9 хувь нь хятад, 15 хувь нь малайз, 7.5 хувь нь энэтхэг үндэстнээс тус тус бүрддэг. Сингапур улс нь дэлхийн хамгийн хурдан интернэттэй, хамгийн өндөр дундаж наслалттай (дунджаар 83.8 жил) гэх мэт амжилтуудаараа дэлхийд тэргүүлэх улсуудын тоонд эрэмбэлэгддэг.
Азийн хамгийн том шоу гудамж (Clarke Quay)
Өглөөний цайгаа уугаад энэ өдөр Сингапур хотын аялалд гарах болно. Хотын аяллаар бид SkyPark, Cloud Forest & Flower Dome Observation Deck, Singapore River Cruise зэрэг Сингапур хотын жуулчдын хамгийн ихээр очдог үзмэрүүдийг үзэх болно.
Skypark ньСингапурын Marina Bay Sands цогцолборын 56 давхарт байрлах ажиглалтын тавцан бөгөөд хотыг 360° өнцгөөс тольдон харах боломжтой алдартай үзвэр юм.
Cloud Forest & Flower Dome нь Сингапурын Gardens by the Bay цэцэрлэгт хүрээлэнгийн хамгийн алдартай хоёр шилэн бөмбөгөр байгууламж юм.
Singapore River Cruise нь Сингапурын хамгийн алдартай аяллуудын нэг бөгөөд уламжлалт bumboat завиар хотын түүхэн голоор аялан, орчин үеийн тэнгэр баганадсан барилгууд болон түүхэн дурсгалт газруудыг нэгэн зэрэг үзэх боломжийг олгодог. Аялал ойролцоогоор 40 минут үргэлжилдэг.
Өглөөний цайгаа уугаад энэ өдөр шоппинг хийх, хотоор зугаалах, буудалдаа амрах гэх мэт өдрийг чөлөөтэй өнгөрүүлэх боломжтой.
Өглөөний цайгаа уугаад энэ өдөр тоглолт хүртэл чөлөөтэй өнгөрүүлж, тоглолтондоо бэлдэнэ. Тоглолт 19:00 цагт эхлэх учир буудлаасаа 15:00 цагт хөдлөөд Singapore National Stadium ирээд тоглолтоо үзнэ. Орой нь буудалдаа ирж амрана.
Өглөөний цайгаа уугаад буудлаа хүлээлгэж өгөөд Сингапурын Чанги нисэх онгоцны буудал руу очин Чанги онгоцны буудлын дотор талтай танилцан өнгөрөөх болно. Оройн нь бид бүртгэлээ хийлгэн оройн 23:55с Бээжин руу нисэх ба Бээжинд 12сарын 22ны өглөө 06.05 мин газардана. Дараагын нислэг 08:30с нисэн Монголд 22ны 10:40минутанд газардсанаар бидний аялал өндөрлөх болно.







