Тайландын өмнөд хэсэгт, Андын тэнгисийн эрэг дээр орших Пукет арал нь тус улсын хамгийн том арал бөгөөд “Андын тэнгисийн сувд” хэмээн нэрлэгддэг. Далай тэнгисийн үзэсгэлэнт эрэг, соёлын өвөрмөц өнгө төрх, дуу хөгжим хэмнэлээрээ дэлхий даяар алдартай. Пукет нь нийт 543 км² талбайтай. Жуулчид энд халуун дулаан уур амьсгалд амарч, цэнхэр тунгалаг тэнгист сэлж, олон улсын болон Тайландын уламжлалт амтат хоолыг амтлах боломжтой байдаг.

Та сонирхож буй аялалдаа бүртгүүлэх болон баталгаажуулахдаа аяллын төлбөрийн 50% урьдчилга төлбөрийг MU travel компанийн дансаар шилжүүлэн суудлаа баталгаажуулна. Хэрвээ та аялал эхлэхээс 7 хоног дотор бүртүүлсэн тохиолдолд аяллын төлбөрийг бүтэн төлсөнөөр суудал баталгаажина. Хэрэглэгчийн бүртгэлээ үүсгэх аль эсвэл, утсаар аяллын менежертэй холбогдож шаардлагатай гэрээг хийснээр бүртгэл болон аялал баталгаажна.
Та зайлшгүй шалтгаанаар аялал цуцлах тохиолдол гарахад та Монгол жуулчин бол аялал эхлэхээс 7 хонгийн өмнө аялалаа цуцлах боломжтой бид таны төлбөрийг 100% буцаан олгоно. Хэрвээ та Монгол оронд аялах гэж буй гадаад жуулчин бол аялал эхлэхээс 20-30 хонгийн өмнө аялалаа цуцлах боломжтой бид таны төлбөрийг 100% буцаан олгоно. Хэрвээ заасан хугацаанаас хэтэрвэл аялал цуцлах боломжгүйг анхаарна уу.
Гадаад паспорт /хүчинтэй хугацаа 6 сараас дээш/, Онгоцонд явахад биед эвтэйхэн хувцас, Аялах гэж буй газартаа тохируулан хувцасаа бэлдэх, Өөрийн хэрэгцээтэй эм авч явах/Даралтны эм, ханиадны эм, машинд суухаар дотор эвгүйрхэхээс сэргийлдэг эм, шархны лент гэх мэт/,Хүүхэдтэй явж байгаа тохиолдолд төрсний гэрчилгээ эсвэл итгэмжлэл заавал авч явах хэрэгтэй.