Хайнань арал нь БНХАУ-ын хамгийн өмнөд захад орших БНХАУ-ын Хавай гэгдэх гайхамшигт байгаль, баялаг соёлын өв, орчин үеийн амралтын газруудыг хослуулсан халуун бүсийн диваажин юм. Өмнөд Хятадын тэнгисийн цэнгэг усаар хүрээлэгдсэн энэ арал нь жилийн турш дулаан уур амьсгалтай тул амралт, адал явдлыг зэрэг хайж буй аялагчдын хувьд тун таатай газар болдог.
Өөрт тохирох буудлаа сонгоно уу
Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас мягмар гарагаас лхагва гараг руу шилжих шөнө 22:10 цагт Hunnu Air компанийн онгоцоор ниснэ. Нислэгийн нийт хугацаа ойролцоогоор 5 цаг үргэлжлэх тул 03:10 цагт Хайкоу хотод газардана. Онгоцны буудал дээр хөтөч тосож авч, буудал руу хүргэж өгөн бүртгэлээ хийлгэн өрөөгөө хүлээн авсны дараа амарна.
Хайкоу хот нь Хятад улсын Хайнань мужийн нийслэл бөгөөд тус арлын хамгийн том хот юм. Хот нь далайн эрэг дээр байрлах бөгөөд Хайнань арлын хамгийн том аялал, жуулчлалын төвүүдийн нэгээр тооцогддог.
Өглөөний цайгаа уусны дараа 12:00 цагт буудлаа хүлээлгэн өгч, Хайкоу хотоос Саньяа хүртэлх (270 км) 3–4 цагийн аялалд гарна. Замдаа бид Bangshilin шилэн гүүр дээр зочилж, Хайнань арлын үзэсгэлэнт байгалийг тольдоно.
Үүний дараа аялал үргэлжлэн Саньяа хотод хүрнэ. Хотод хүрсэн даруйдаа оройн хоолоо идэж, буудлын өрөөгөө хүлээн авснаар аяллын өдрийг тайван амралтаар дуусгана. Буудлын орчинтой танилцаж, усан сангаар зугаалан, шөнийн далайг ажиглан замын алжаалаа тайлах боломжтой.
Энэ өдөр та өдрийг өөрийн хүслээр чөлөөтэй өнгөрүүлнэ. Далайн эрэг дээр наранд биеэ шарж амрах, усан санд хөгжилтэй цагийг өнгөрүүлэх, эсвэл дэлгүүр хэсэж худалдан авалт хийх зэргээр бүтэн өдрийг өөртөө зориулах боломжтой.
Өглөөний цайгаа уусны дараа аяллын автобусандаа сууж, далайн сувдны дэлгүүрт зочилно. Энд оригинал сувдан эдлэлээс худалдан авалт хийх боломжтой.
Дараа нь Номхон далайд завьтай адал явдалт аялалд гарна. Энэхүү аялал 4 цаг үргэлжлэх бөгөөд аялагчид далай дээр төрөл бүрийн экстрем тоглоом (Нэмэлт төрлбөртэй) туршиж, хөгжилтэй дурсамж бүтээх боломжтой.
Оройн хоолоо идсэний дараа буудалдаа буцаж амарна.
Өглөөний цайны дараа аяллын автобусандаа сууж Atlantis Aquaventure Waterpark усан парк руу явна. Энэ нь орчин үеийн хамгийн том, сонирхолтой усан паркуудын нэг бөгөөд аварга гулсуур, хиймэл давалгаа бүхий усан сан, урсгалтай гол, хүүхэд болон томчуудад зориулсан олон төрлийн тоглоомтой. Мөн далайн амьтдын аквариум бүхий хэсгээр зочлон, амралт зугаалгыг хослуулан бүтэн өдрийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой.
Энэ өдөр та өдрийг өөрийн хүслээр чөлөөтэй өнгөрүүлнэ. Далайн эрэгт наранд биеэ шарж амрах, усан санд хөгжилтэй цагийг өнгөрүүлэх, эсвэл дэлгүүр хэсэж худалдан авалт хийх зэргээр бүтэн өдрийг өөртөө зориулах боломжтой.
Энэ өдөр та өдрийг өөрийн хүслээр чөлөөтэй өнгөрүүлнэ. Далайн эрэгт наранд биеэ шарж амрах, усан санд хөгжилтэй цагийг өнгөрүүлэх, эсвэл дэлгүүр хэсэж худалдан авалт хийх зэргээр бүтэн өдрийг өөртөө зориулах боломжтой.
Өглөөний цайгаа уусны дараа Хайкоу хот руу хөдөлнө. Замдаа бид Monkey Kingdom -р зочилно. Энэ нь өхөөрдөм, хөөрхөн сармагчнуудтай танилцаж, зургаа авхуулж, үзэсгэлэнт вант улстай ойртон танилцах боломжтой. Үүний дараа Хайкоу хотод очиж оройн хоолондоо ороод, замдаа зах, худалдааны төвөөр орж дэлгүүр хэсэх боломжтой. Үүний дараа нисэх онгоцны буудал руу хөдөлнө, Онгоц нь шөнийн 03:10 цагт Улаанбаатар хот руу ниснэ. Өглөөний 09:10 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардсанаар бидний дурсамжит аялал өндөрлөнө.









