1. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
“ЭмЮу экспрэсс бридж” ХХК-ийн албан ёсны өмч болох mu-travel.com веб хуудсаар дамжин үйлчлүүлэх хэрэглэгч, түүнтэй байгуулах гэрээний үндсэн дээр аяллын төлбөр тооцоо хийж гүйцэтгэхтэй холбоотой үүсэх харилцааг энэхүү үйлчилгээний нөхцөлөөр зохицуулна.
- Манай сайтаар зочилон үйлчлүүлж буй хэрэглэгч , онлайн аялалтай холбоотой бусад ЭмЮу трэйвел компаниас санал болгож буй аяллын үйлчилгээг авах, веб хуудсаар үйлчлүүлэхээсээ өмнө үйлчилгээний нөхцөлийгс хүлээн зөвшөөрч баталгаажуулсан тохиолдолд онлайнаар аялал захиалах, аяллын төлбөр төлөх боломжтой болно.
- Энэхүү үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэнд “ЭмЮу экспрэсс бридж” ХХК /цаашид mu-travel.com гэх/ болон хэрэглэгч /цаашид захиалагч гэх/ хамтран хяналт тавина.
- Үйлчлүүлэгч нь хуулийн дагуу хариуцлага хүлээх чадвартай буюу 18-аас дээш насанд хүрсэн иргэн байна.
2. ҮЙЛ АЖИЛЛАГАА
- Mu-travel.com вэб хуудас нь Гадаад аялал, Дотоод аялал, Аяллын даатгал, Нийтлэл болон Аяллын зөвлөмжүүд байршина. Вэбсайт дээрх мэдээллийн үнэн зөвийг “ЭмЮу экспрэсс бридж” ХХК бүрэн хариуцна.
- Захиалагч нь вэбсайтын талаар санал гомдол, шинэ санал, шүүмж зэргийг вэбийн журмын дагуу илэрхийлэх, илгээх эрхтэй.
3.ОЮУНЫ ӨМЧТЭЙ ХОЛБООТОЙ ЭРХ
Mu-travel.com худалдааны тэмдэгтүүд нь ЭмЮу экспрэсс бридж ХХК-ийн өмч бөгөөд энэхүү веб хуудсын лого, нэр, бүтэц, загвар, аялал, аяллын хөтөлбөр, зураг, нийтлэл болон бусад бүх контент, загварууд нь Монгол улсын оюуны өмчийн хууль, олон улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно. Энэ бүхнийг хуулах, дуурайх, олшруулах, болон бусад хэлбэрээр ашиг хонжоо олох зорилгоор ашиглахыг хориглоно.
“ЭмЮу экспрэсс бридж” ХХК-ийн mu-travel.com вэбсайтын оюуны өмчийн эрх зөгчигдсөн тохиолдолд холбогдох этгээдэд Оюуны өмчийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
3. ХЭРЭГЛЭГЧИЙН БҮРТГЭЛ, ГИШҮҮНЧЛЭЛ
- Хэрэглэгч аялал захиалга өгөх бол заавал бүртгүүлж бүртгэлээрээ нэвтэрсэн байна. Системд бүртгүүлэх үед цахим шуудангийн хаяг болон хэрэглэгчийн үүсгэсэн нууц үг системд хадгална.
- Хэрэглэгч Juulchin.mn худалдааны системд бүртгэл үүсгэхдээ нийтэд ил болгохыг зөвшөөрсөн мэдээллүүд (Овог, Нэр, Цахим шуудан, Төрсөн огноо, хүйс гэх мэт) системд хадгалагдаж системд нэвтрэх эрх үүсч хэрэглэгч болно.
- Захиалагчийн мэдээллийн бүрэн бүтэн болон үнэн зөв байдлыг байгууллага цаг тухай бүрт шалгаж байх ба хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг байгууллага бүрэн хамгаална.
- Захиалагчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд захиалагч бүрэн хариуцлага хүлээнэ.
- Нэг хэрэглэгч нэг л имэйл хаягаар бүртгүүлэх эрхтэй. Ашиглагдсан имэйл хаяг дахин өөр бүртгэлд ашиглагдахгүй.
- Хэрэглэгч Mu-travel.com-д нэвтрэх нэр, нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Нууц үгээ хэрэглэгч өөрийн буруутай үйлдлээс болж бусдад алдсанаас үүдсэн хохирлыг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
4. ВЭБ ХУУДАС ДЭЭРХ БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ
4.1. Аялал захиалах дараалал
Хэрэглэгч онлайнаар аялал захиалга хийхийн тулд хэрэглэгчийн мэдээллийг бүртгүүлж бүртгэл үүсгэн өөрийн нэвтрэх нэр, и-мэйл хаяг, утасны дугаар, нууц үгийг оруулсан байх шаардлагатай.
- Хэрэглэгч Гадаад, Дотоод аялал захиалга цэснээс явах аяллаа сонгоод захиалах товч дарснаар аялал захиалга эхлэнэ. Аялагчдын мэдээлэл, мэдээлэл шалгах, төлбөр төлөх талбаруудыг бөглөж дуусгаснаар хэрэглэгчийн бүртгэлтэй и-мэйл хаяг болон утасны дугаарт аялал баталгаажсан мэдээлэл илгээж аялал захиалга дуусна.
- “ЭмЮу экспрэсс бридж” ХХК хэрэглэгчийн аялал захиалгын баталгаажилтыг бүрэн хариуцаж ажиллана. Захиалга баталгаажсан талаарх мэдэгдлийг компаниас 24 цагийн дотор Хэрэглэгчид утсаар холбогдож баталгаажсан талаар мэдээллэж аялалд шаардлагатай нэмэлт мэдээллийг хүргэнэ.
4.2. Мэдээллийн эзний зөвшөөрөл
- Хэрэглэгч өөрийн нэвтрэх эрхийг ашиглан онлайнаар өөрийн ойр дотны гэр бүл, ах дүү, хамаатан, найз нөхөд, хүүхдийн аяллыг захиалах боломжтой.
- Хэрэглэгч онлайн захиалга хийхдээ өөрөөсөө бусад хүмүүсийн мэдээллийг оруулах бол тухайн хүнээс мэдээллийн эзний зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
- Мэдээллийн эзний зөвшөөрлийг цахим хэлбэрээр баталгаажна. Цахим баталгаатай танилцаж аялал захиалга хийсэн хэрэглэгчийн Аяллын гэрээг хавсралтуудын хамт Аяллын менежер хэвлэмэл байдлаар аялал эхлэхээс өмнө бэлтгэн мэдээллийн эзнээр гарын үсэг зуруулж баталгаажуулна.
5. ТӨЛБӨР ТООЦОО
- Онлайн аяллын захиалга хийсэн хэрэглэгчийн эрх үүргийг Аяллын гэрээний “Талуудын хариуцлага” бүлгээр зохицуулна.
- Mu-travel.com -оос аяллын захиалга хийхдээ тухайн аяллын заагдсан төлбөрийг 100% төлсний дараа захиалга баталгаажина.
- Төлбөр дутуу төлөгдсөн тохиолдолд таны аяллын захиалга баталгаажихгүй болохыг анхаарна уу
- Төлбөр нь илүү төлөгдсөн бол mu-travel.com нь ажлын 3 өдөрт багтаан хэрэглэгчийн дансанд буцаан шилжүүлнэ.
- Төлбөрийг банкны шилжүүлэг, олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эсвэл VISA болон MasterCard картаар хийх боломжтой.
- Интернет доголдол, банкны үйл ажиллагаа, цахилгааны саатал, хэрэглэгчийн буруутай, алдаатай үйл ажиллагаанаас төлбөрийн асуудал гарсан тохиолдолдMu-travel.com хариуцах боломжгүй.
6. АЯЛЛЫН ЗАХИАЛГА ЦУЦЛАХ ТОХИОЛДОЛД
·Хэрвээ та аяллын захиалга цуцлах бол аялал эхлэхээс 18- 21 хонгийн өмнө заавал мэдэгдсэн байх үүрэгтэй. Энэ тохиолдолд төлбөрөө 100% буцаан авах боломжтой.
·Аяллын захиалгаа аялал эхлэхээс 10 болон түүнээс бага хоногт цуцлах тохиолдолд төлбөрийг буцаах боломжгүй учир та өөрийхөө оронд өөр хүнийг явуулах боломжтой.
·Бид аяллын хөтөлбөрт багтсан тээвэр (нислэг, вагон, автобус гэх мэт), зочид буудал, үзвэр үйлчилгээний тасалбар гэх зэргийг хатуу нөхцөлтэйгөөр аялал эхлэхээс өмнө аялагчдын бүртгэлийг өгч баталгаажуулсан байдаг учир та бидний аялал цуцлах заалтыг дагаж мөрдөхийг хүсэж байна.
6. ХЭРЭГЛЭГЧИЙН ГОМДОЛ, МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
- Хэрэглэгч mu-travel.com–тэй холбоотой болон “ЭмЮу экспрэсс бридж” ХХК –ны үйл ажиллагаатай холбоотой санал гомдол зэргийг mu-travel.com–д байрлах цахим туслах, facebook chatbot, muexpressbridge@gmail.com хаягаар мэйл илгээх боломжтой.
- “ЭмЮу экспрэсс бридж” ХХК хэрэглэгчээс ирсэн санал гомдлыг ажлын 7 хонгийн дотор холбогдох алба, нэгж, ажилтантай холбогдон асуудлыг шийдвэрлэх үүрэг хүлээнэ.
- “ЭмЮу экспрэсс бридж” ХХК хэрэглэгчээс ирсэн гомдол, маргааныг хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг Хэрэглэгчийн анх гомдол гаргасан сувгаар 7-14 хоногийн дотор хариу өгнө.