+976 7201 0111muexpressbridge@gmail.com
MU Travel
Бүх аялалГадаадДотоодЗахиалгат аялалБлогХолбоо барих
Захиалга7201 0111

Аяллын онцгой саналуудыг хүлээж аваарай

Манай имэйл жагсаалтад бүртгүүлж, аялал жуулчлалын онцгой хямдрал, дараагийн адал явдалд, дотоод зөвлөгөө мэдээллүүдийг цаг алдалгүй аваарай.

MU Travel Logo

Аялал бол танин мэдэхүйн таашаал. Дотоод, гадаад аяллыг хялбар төлөвлөж захиалаарай.

Мэдээлэл

  • Бидний тухай
  • Нийтлэлүүд

Тусламж

  • Тусламжийн төв
  • Аюулгүй байдлын зөвлөмж
  • Цуцлах нөхцөл
  • Холбоо барих

Дүрэм журам

  • Нууцлалын баталгаа
  • Үйлчилгээний нөхцөл

Түгээмэл аяллууд

  • Хайнан
  • Сингапур, Малайз хосолсон аялал
  • Японы аялал
  • Туркийн 3 хотын аялал

© 2026 ЭМ ЮҮ ЭСКПРЭСС БРИДЖ ХХК. Бүх эрхээр хамгаалагдсан.

Made withbyNomatech
Нүүр
Аяллууд
Хадгалсан
Захиалга
Профайл

Бали аялал

Индонез

Эхлэх үнэ

3,390,000 ₮ / хүн

Явах огноог сонгоно уу

Урьдчилгаа (10%)0 ₮
Нийт дүн:0 ₮
Хугацаа
8 өдөр
Группын тоо
30 хүртэл
Хэл
Англи, Монгол
Нас
0-65

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй амралтын бүсүүдийн нэг болох Бали аралд аялан, цэнхэр далай, тансаг амралтын газрууд, өвөрмөц соёл, гайхамшигт байгалийг нэг дор мэдрээрэй. Амралт, аялал, адал явдал хосолсон мартагдашгүй дурсамжийг бид танд бэлэглэх болно.

Аяллын онцлох зүйлс

Нислэгийн тийз тусдаа

Буудал

Өөрт тохирох буудлаа сонгоно уу

Юу багтсан бэ?

  • Бали арал дээр байрлах 5 одтой ресортуудын 7шөнө 8өдрийн үнэ
  • Визний хураамж
  • Онгоцны буудлаас тосож авах, үдэж гаргаж өгөх
  • Ресорт-д байрлах үеийн буффет өглөөний цай болон хөтөлбөрт заагдсан хоол
  • Үзвэр үйлчилгээний тасалбар
  • Орон нутгийн хөтөч, жолооч/ Монгол хөтөч
  • Аяллын унаа
  • Аяллын даатгал

Юу багтаагүй бэ?

  • УБ- Инчеон-Бали орох дамжин нислэг
  • Зам зуурын хоол
  • Шоппинг, хувийн хэрэглэлээ
  • Нэмэлт төлбөртэй хөтөлбөрүүд
  • Хөтөч, Жолоочид өгөх гарын мөнгө
  • Чөлөөт өдрийн өдөр, оройн хоол

Аяллын хөтөлбөр

Улаанбаатар хотоос дамжин нислэгээр Бали арлын зүг ниснэ. Хилээр нэвтрээд та бүхнийг нутгийн хөтөч/жолооч Балигийн олон улсын нисэх онгоцны буудал дээр тосож авч онгоцны буудлаас ресортдоо хүргүүлж амарна. Жич: Тухайн үеийн нислэгээс хамааран Инчеон эсвэл ХонгКонгоор дамжин нисэх болно.

Өглөөний цайгаа уусны дараа чөлөөт цаг ба өдөр 12цагт буудлын нэг давхрын лоббид цугларан өдрийн хоолны ресторан руу хөдөлнө. Өдрийн хоолны дараа Улувату сүм рүү аялалд гарна. Энэхүү сүм нь Бадунг мужийн баруун өмнөд хэсэгт, далай руу цухуйсан 70 метр өндөр хадан цохион дээр байрладаг сүм юм. Бали үндэстний барилгын хэв маягийг хадгалсан энэхүү ариун газар нь 11-р зуунд байгуулагдсан гэж үздэг бөгөөд Бали арлыг муу ёрын сүнснээс хамгаалдаг найман ариун сүмийн нэг гэж тооцогддог. Үүний дараа чөлөөт цаг ба Балигийн дэлгүүрүүдээр хэсэх боломжтой.

Энэ өдөр та экстрем аялал болон Nusa Penida арлын аялал гэсэн 2 төрлийн аяллаас сонголтоо хийн аялах болно. Жич: Сонголттой аяллаас хамаараад өглөө хөдлөх цаг болон өглөөний цай ялгаатай байх болно.

/Өдрийн хоолтой/

Сонголт 1: Экстрем аялал

Энэ өдөр бид 08:00цагт хөдлөх тул өглөөний цайгаа эрт уугаад хөдлөх болно. 4 дугуйт моторт унаа /ATV/-аар ширэнгэн ойн дундуур бартаат шавартай замаар давхиж хөгжилдөх боломжтой.

Сонголт 2: Нуса Пенида аралтай танилцах аялал

Энэ өдөр бид өглөө эрт 06:30минутад хөдлөх тул өглөөний цайгаа явах замдаа автобусандаа идэх болно. Балигийн хамгийн үзэсгэлэнт арлуудын нэг болох Нуса Пенида аралд бүтэн өдрийн аялал хийж, байгалийн өвөрмөц тогтоц, цэнхэр далайн гайхамшгийг сонирхоно. Нуса пенида арал нь дараах 4 үзэсгэлэнтэй далайн эргээс бүрдэх бөгөөд хурдны завиар тойрон явж үзэх ба дурсгалын зурагаа авхуулах болно.

Kelingking Beach – Үлэг гүрвэлийн хэлбэртэй сүрлэг хадан цохио, оюу өнгийн далай бүхий арлын хамгийн алдартай үзэсгэлэнт газар.

Angel's Billabong – Далайн эрэг дээр байгалийн жамаар тогтсон тунгалаг чулуун усан сан.

Broken Beach – Байгалийн хүчээр үүссэн дугуй хэлбэрийн хадархаг булан, өвөрмөц тогтоцоороо алдартай.

Crystal Beach – Цагаан элс, тунгалаг устай наран шарлагын эрэг бөгөөд амарч, далайн сайхныг мэдрэхэд тохиромжтой.

Өглөө 07:30 цагт зочид буудлаас хөдөлж, Балигийн байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах бүтэн өдрийн аяллаа эхлүүлнэ.

Tegalalang Rice Terrace – Балигийн алдартай Тегалаланг будааны талбайгаар зочилж, үзэсгэлэнт байгаль, уламжлалт тариалангийн соёлыг мэдэрнэ. Дараа нь Кофены тариалангийн талбайгаар зочлон, Балигийн алдарт кофены төрөл, үйлдвэрлэлийн үйл явцтай танилцаж, кофе амталж, Кинтамани бүсэд очиж, галт уулын үзэсгэлэнт төрх болох Батур уулын гайхалтай харагдацтай газар буфет өдрийн хоол иднэ. D’tukad River Club – Байгалийн үзэсгэлэнт орчинд байрлах голын эрэг дээрх клубт очиж, амарч зураг авах боломжтой. Өдрийн аяллын төгсгөлд Santi Mandala Resort-д оройн зоог барин, тайван тухтай орчинд амарна. Орой нь зочид буудалдаа буцаж ирснээр аялал өндөрлөнө.

Өглөөний цайгаа уугаад буудлаа хүлээлгэн өгч 09:00цагт хөдлөх ба энэ өдрийг бид Бали арлын хамгийн алдартай Asia’s Leading Water Park шагналаар шагнагдсан усан парк дээр өдрийг хөгжилдөж, тоглож, амарч өнгөрүүлэх болно. Энэхүү усан парк нь бүх насныханд зориулсан нийт талбайн 50 гаруй хувь нь ногоон ургамлаар хүрээлэгдсэн Бали арлын Ногоон усан парк гэдгээрээ алдартай газар юм. Усан гулгууруудын хамгийн сонирхолтой нь 70км/ц хурдтай 5 давхар байшинтай тэнцэх өндрөөс гулгах боломжтой Балигийн хамгийн том усан гулгуур ч бий. Мөн та ногоон байгууламж дунд тайван урсгал усанд дунд хөвж амрах боломжтой. Оройн хоолны дараа Мерусака дах 5 одтой ресорт дах өрөөгөө хүлээн авч оройг чөлөөтэй өнгөрүүлнэ.

Энэ өдөр та өөрийн хүслээр өдрийг өнгөрүүлнэ. Далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл дэлгүүр хэсэх зэргээр бүтэн өдрийг өнгөрүүлэх боломжтой.

Энэ өдөр та өөрийн хүслээр өдрийг өнгөрүүлнэ. Далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл дэлгүүр хэсэх зэргээр бүтэн өдрийг өнгөрүүлэх боломжтой.

Өглөөний цайгаа уугаад зочид буудлаа хүлээлгэж өгөөд нисэх онгоцны буудал руу очин check in хийлгээд ниссэнээр бидний дурсамжтай Бали арлын аяллын өндөрлөх болно.

FAQ

Эхлэх үнэ

3,390,000 ₮ / хүн

Явах огноог сонгоно уу

Урьдчилгаа (10%)0 ₮
Нийт дүн:0 ₮

Бусад аяллууд

ХАЙНАН АРЛЫН АЯЛАЛ

ХАЙНАН АРЛЫН АЯЛАЛ

Хайнан, Саняа, Хятад
8 өдөр
2'590'000₮
ХАЙНАН АРЛЫН АЯЛАЛ
Хайнан, Саняа, Хятад

ХАЙНАН АРЛЫН АЯЛАЛ

8 өдөр
2'590'000 ₮
АВАТАР, БЭЭЖИН ХОСОЛСОН АЯЛАЛ

АВАТАР, БЭЭЖИН ХОСОЛСОН АЯЛАЛ

Хятад
8 өдөр
3'790'000₮
АВАТАР, БЭЭЖИН ХОСОЛСОН АЯЛАЛ
Хятад

АВАТАР, БЭЭЖИН ХОСОЛСОН АЯЛАЛ

8 өдөр
3'790'000 ₮
BTS arirang world tour - тоглолттой аялал

BTS arirang world tour - тоглолттой аялал

Сингапур
5 өдөр
7'990'000
BTS arirang world tour - тоглолттой аялал
Сингапур

BTS arirang world tour - тоглолттой аялал

5 өдөр
7'990'000
Хайнан Сингапур хосолсон аялал

Хайнан Сингапур хосолсон аялал

Хайнан, Саняа, Сингапур
7 өдөр
5'900'000
Хайнан Сингапур хосолсон аялал
Хайнан, Саняа, Сингапур

Хайнан Сингапур хосолсон аялал

7 өдөр
5'900'000