Ердөө ганцхан удаа гарах Японы Хирошима хот руу шууд нислэгтэй гурван хотын 4 шөнө 5 өдрийн аялалд таныг урьж байна.
08:00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудал дээр цуглан Хүннү эйр авиа компанийн нислэгтээ бүртгэлээ хийлгэнэ. 11:00 минутад нисэх ба
17:00 минутад /орон нутгийн цагаар/ газардаж хилээр гарч ачаа тээшээ авснаар аяллын хөтөчтэйгөө уулзаад Окаяама хот руу 2 цаг яваад, халуун рашаантай буудалдаа бүртгүүлэн амарна.
(Жич: Япон улсын газар зүйн онцлогоос хамаарч зочид буудлын өрөөний км2 нь жижиг байдаг)
Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа Япон улсын Киото хотын баруун хэсэгт орших, дэлхийд алдартай хулсан ойд очин үзнэ. Нарны гэрэл хулсны завсраар тусах нь маш үзэсгэлэнтэй, тайвшруулсан уур амьсгал бий болгодог. Үүний дараагаар Алтан сүм гурван давхар сүм бөгөөд дээд хоёр давхар нь цэвэр алтаар бүрэгдсэн. Сүм нь толь мэт цэвэрхэн нуурын эрэг дээр байрладаг тул байшин болон түүний тусгал нь үзэсгэлэнт зураг мэт харагддаг. Замдаа өдрийн хоолондоо орох болно. Ингээд бид Киото хотод байрлах хамгийн алдартай шинто шашны сүмүүдийн нэг Fushimi Inari Taisha орох юм. Уулын зам дагуух сая гаруй улаан хаалганууд (тоори) нь дэлхийд алдартай газар болсон. Оройн хоолоо идээд Осака хотод байрлах буудалдаа бүртгэлээ хийлгэн амарна.
Зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад Осака хот руу хөдөлнө. Осака хотын аяллаа эхлүүлнэ. 1583 онд баригдсан тухайн үеийн хааны ордон Осака цайзыг үзнэ. Үүний дараагаар Шинсайбаши, Дотонбори худалдааны гудамжаар шоппинг хийж чөлөөт цагийг өнгөрүүлнэ. Оройн хоолоо зооглоод Осака зочид буудалдаа бүртгэлээ хийлгэн амарна. Оройн хоолоо идээд Осака хотод байрлах буудалдаа бүртгэлээ хийлгэн амарна.
Өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад аяллын энэ өдөр та өөрийн сонирхолд нийцсэн маршрутаар чөлөөтэй аялж, Осака хотын гайхамшгийг бие даан нээх боломжтой. Хөтөч тань танд метро ашиглан очих зааварчилгаа болон хамт явах чиглэл өгч, чөлөөт аялалд тань бэлтгэнэ.
Буудалдаа өглөөний цайгаа уугаад аяллын автобусандаа суун Хирошима ОУ-ын онгоцны буудал руу хөдөлнө. Бид замдаа Хирошимагийн Энхийн Дурсгалын Цогцолбор (Peace Memorial Park) үзэж сонирхоно. Атомын бөмбөгдөлтөд өртсөн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх зорилготой байгуулагдсан юм. Ингээд нисэх онгоцны буудал руу хөдөлцгөөнө. Бүртгэлээ хийлгэн оройн 22:00 минутад Улаанбаатар руу нисэх болно. 03:00 минутад /орон нутгийн цагаар/ Улаанбаатарт газардаж бидний аялал өндөрлөнө.







