Улаанбаатар төмөр замын вокзал дээр 15:30 цагт цуглаж 16:40 цагт галт тэрэг хөдөлснөөр бидний гайхалтай аялал эхэлнэ
Эрээн хотын авто вокзал дээр манай аяллын хөтөч тосож авах болно. Өдрийн хоолоо идээд (аялагчид өөрсдөө төлнө). Үүний дараа 14:00 цагт аяллын автобусанд суугаад Жининь хот руу хөдөлнө(3-4 цаг явна). Орой Жининь хотод ирж Жининь хотын 5 одтой WATER WORLD хэмээх амралтын цогцолборт байрлана. Тус цогцолбор нь 33 төрлийн халуун рашаан, саун бассейн болон усан парктай. 18:00 цагт хоолоо идээд дараа нь чөлөөт цаг тул аялагч та бүхэн рашаан, саунд орж аяллын алжаалаа тайлах боломжтой.
Өглөөний цайгаа уугаад Жининь дэх Хүслийн суварга үзэж сонирхоод дараа нь Мини аватарын зүг хөдлөх болно.
Энэхүү цогцолборт:
Шилэн гүүрээр гарч амьтны хүрээлэн үзэн, усан парк-д тоглоно
Өдрийн хоол аялагчид өөрсдөө иднэ
Хөх хотын зүг хөдлөн Хөх хотод зочид буудалд амарна
Өглөөний цайгаа уугаад бид Хөх хоттой танилцах аялалдаа гарах болно. Энэхүү өдөр:
Далайн аквариум
Шинжлэх ухааны музей үзнэ
Шоппинг хийнэ
Хөх хотын НаоБао паркийн алсыг харагч дээр сууна/нэмэлт төлбөртэй 1хүний 50юань/
Хөх хотын гэрэлт гудамжыг үзнэ.
Оройн хоолоо зооглон зочид буудалдаа ирж оройг чөлөөтэй өнгөрүүлнэ.
Өглөөний цайны дараа буудлаа хүлээлгэж өгөөд Эрээн хотын зүг аяллын автобусандаа суугаад явна. Эрээн хотод ирж зочид буудалдаа байрлаж оройн хоолоо идээд оройг чөлөөтэй өнгөрүүлнэ. Энэ өдөр Эрээн хотын зах худалдааны төвөөр орж сонирхон худалдан авалт хийх боломжтой.
Өглөөний цайгаа уугаад аялагчид Вэньжөү болон Ивү худалдааны захуудаар үйлчлүүлэн тогтсон цагт цуглан Замын-Үүд явах унаандаа суугаад бидний Эрээн хотын аялал өндөрлөнө. Орой вагондоо суугаад Улаанбаатар хотын зүг хөдөлнө.
Өглөө Улаанбаатар хотод ирсэнээр бидний дурсамжтай аялал өндөрлөнө.







