7201 0111muexpressbridge@gmail.com
Бидний тухайМанай аяллуудНийтлэлүүдХолбоо барих

Манай имэйл жагсаалтад бүртгүүлж, аялал жуулчлалын онцгой хямдрал, дараагийн адал явдалд, дотоод зөвлөгөө мэдээллүүдийг цаг алдалгүй аваарай.

Мэдээлэл

  • Бидний тухай
  • Нийтлэлүүд

Тусламж

  • Тусламжийн төв
  • Аюулгүй байдлын зөвлөмж
  • Цуцлах нөхцөл
  • Холбоо барих

Дүрэм журам

  • Нууцлалын баталгаа
  • Үйлчилгээний нөхцөл

Түгээмэл аяллууд

  • Хайнан
  • Сингапур, Малайз хосолсон аялал
  • Японы аялал
  • Туркийн 3 хотын аялал

© 2025 ЭМ ЮҮ ЭСКПРЭСС БРИДЖ ХХК. Бүх эрхээр хамгаалагдсан.

Made withbynomatech.agency
Before travel to Hainan

Хайнанруу аялахаасаа өмнө

Энхжин
2025-05-08
5 мин

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын үзэсгэлэнт газруудын нэг болох Хайнан муж нь амралт, аялал жуулчлалын онцлогтой бүс юм. Хайнан муж нь Хятадын газар нутгийн хамгийн өмнөд хэсэгт оршдог жижиг арлуудаас бүрдсэн газар нутагтай. Тус мужийн нийслэл Хайкоу хот бөгөөд аялал жуулчлалаар хамгийн алдартай хот нь Саняа юм.

Хайнан бол аяллын төгс сонголтын нэг гэж үзэж болох далай тэнгис, дал мод, орчин үеийн тав тухтай амралтын газрууд, экстрем, адал явдал, соёлыг хослуулсан гайхалтай газар юм.

Соёл ба онцлог

Хайнан муж нь Хятадын Ли болон Мяо үндэстнийнүүдэлчин болон суурин уламжлал хосолсон амьдралтай. Тус мужийн соёл нь олон үндэстний өв, уламжлалт урлаг, итгэл үнэмшил, хоолны хэв маяг зэргээрээ баялаг бөгөөд бусад бүс нутгаас эрс ялгардаг. Энэ бүс нутагт аялсан хэн ч байгаль, түүх, хүмүүсийн ахуй соёлыг нэгэн зэрэг мэдрэх боломжтой байдаг. Хайнаны соёл мэдрэх, түүх соёлын аяллаар дамжуулан ойлгох зэрэг аяллын үнэ цэнтэй хэсэг болдог.

Уур амьсгал

Хайнан мужид жилийн турш халуун, чийглэг, дулаан уур амьсгал зонхилдог бөгөөд хамгийн хүйтэн үедээ 18-22 °С , хамгийн халуун үедээ 28-35°С болдог. Энэхүү байгалийн дулаан уур амьсгалын онцлогтой байгаа нь аялахад тохиромжтой, тав тухтай аяллын орчинг бие болгодог.

Хоолны соёл

Хайнаны үндсэн хоол нь далайн гаралтай бүтээгдэхүүн, байгалийн гаралтай амтлагчаар амталсан хоол хүнс хэрэглэдгээрээ бусад бүс нутгаас ялгаатай байдаг. Хамгийн алдартай хоол бол Хайнан тахианы будаа юм. Уг хоол нь чанасан тахианы мах, тахианы шөл, агшаасан будаа, тусгай даршилсан соусаар бүрддэг. Анх Хайнанаас Сингапур, Малайз зэрэг улсад нэвтэрсэн энэ хоол өнөөдөр олон улсын хэмжээний нэр хүндтэй зоог болтлоо хөгжсөн байдаг. Хайнан нь зөвхөн хоолны бүтээгдэхүүн амт төдийгүй тухайн газрын ахуй, түүх, уур амьсгалыг агуулсан соёлын илэрхийлэл болж өгдөг.

Хайнан бол зөвхөн амралтын арал биш. Энэ бол соёл, байгаль, амралт гурвыг хослуулсан цогц газар юм. Хэрвээ та халуун уур амьсгалтай, өвөрмөц соёлтой, шинэ мэдрэмжээр дүүрэн аялал хайж байгаа бол Хайнан мужийг сонгоорой.

Бусад нийтлэлүүд

Эрийн гурван наадам

Mongolian Naadam

Эрийн гурван наадам нь Монгол улсын үндэсний өв, бахархалт, онцгой наадам юм. Энэ баяраар бид Тулгар төр үүсэж хөгжсөн баяр, Их Монгол Улс байгуулагдсаны баяр, Ардын хувьсгалийн ойгтус тус хүндэтгэн тэмдэглэж ирсэн Монголын хамгийн том баярын нэг юм.

Read More
Нүүдэлчин ард түмэн

Mongolian Nomads

Монгол гэх нэрэн дор оршиж буй ард түмэн байгальд амьдарч байгальтайгаа зохицон аж төрсөөр өдийг хүрсэн. Хотжилт, техник технологи хөгжихийн хэрээр Монголчууд ч мөн дэлхийтэй хөл нийлүүлэн алхахын тулд суралцаж хөгжсөөр байна.

Read More
Тренд аяллын чиглэл – Хайнан, Саняа

Trending travel destinations – Hainan, Sanya

БНХАУ-ын Хайнан мужийн далайн эргийн аялал жуулчлалын алдартай газар болох Саняа хотыг Booking.com сайтаас 2025 онд дэлхийн шилдэг 10 аяллын чиглэлүүдийн #1-т жагсаасан байна.

Read More
Энхжин

Энхжин

Аяллын менежер

Аяллын Менежер