Эрийн гурван наадам нь Монгол улсын үндэсний өв, бахархалт, онцгой наадам юм. Энэ баяраар бид Тулгар төр үүсэж хөгжсөн баяр, Их Монгол Улс байгуулагдсаны баяр, Ардын хувьсгалийн ойгтус тус хүндэтгэн тэмдэглэж ирсэн Монголын хамгийн том баярын нэг юм. Энэ баярын гол онцлог болон “Эрийн гурван наадам” нэрний утга нь Монголын үндэсний спортын төрлүүд болох: хурдан морины уралдаан, бөхийн барилдаан, сурын харваа юм. Бид жил бүрийн
Монгол бөх – сүр жавхлан, хүчний илэрхийлэл
Монгол үндэсний бөх бол монголчуудын эр зориг, тэсвэр хатуужил, хүндэтгэлийн билэг тэмдэг болсон уламжлалт спортын нэг юм. Энэ нь зөвхөн биеийн хүчээр өрсөлдөх тэмцээн биш, харин ёс заншил, ахмадын хүндлэл, уламжлалт ёс суртахууны илэрхийлэл юм.
Хурдан морины уралдаан - Сэтгэл догдлуулагч уралдаан, хурдны бахархал
Монголчуудын хувьд морь гэдэг хүндэтгэдэг, амьдралын салшгүй нэг хэсэг болдог амьтан юм. Эрт дээр үеээс адуугаа эрхэмлэн хайрлаж, уралдаанд бэлдэн сэтгэлээ зориулсаар ирсэн уламжлалтай. Хурдан морины уралдаан нь зөвхөн спорт бус, уламжлал, тэсвэр, ухаан, байгальтайгаа зохицон амьдрах ухааны илэрхийлэл юм. Мөн уяачийн ур ухаан, хүүхдийн зориг тэвчээр, адууны тэсвэрийг харуулсан уламжлалт соёл юм.
Сурын харваа - Мэргэн онооны урлаг, төвлөрлийн билэг ухаан
Сурын харваа нь монголчуудын сэтгэлийн төвлөрөл, тэвчээр, нарийн мэдрэмж, уран хөдөлгөөнийг илэрхийлсэн уламжлалт спортын нэг юм. Хүчээр бус мэргэн ухаанаар ялалт байгуулах энэхүү уралдаан нь эртний нүүдэлчин ахуй, байгальтайгаа зохицон амьдрах онцлогийг илтгэдэг.
Монголын эрийн гурван наадам болох бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын харваа нь зүгээр нэг спортын тэмцээн биш юм. Харин нүүдэлчин ард түмний оюун ухаан, тэсвэр хатуужил, соёл уламжлалыг илтгэх амьд өв билээ.
Эдгээр наадам нь байгаль дэлхийтэй зохицон амьдрах ухаан, ахмад үеийн хүндлэл, залуу үеийн сорилт, бахархал зэргийг нэгэн зэрэг харуулж, монголчуудын сэтгэлгээ, үнэт зүйлсийг гүн гүнзгий илэрхийлдэг маш том өв юм.
Аяллын менежер
Аяллын Менежер