Монгол гэх нэрэн дор оршиж буй ард түмэн байгальд амьдарч байгальтайгаа зохицон аж төрсөөр өдийг хүрсэн. Хотжилт, техник технологи хөгжихийн хэрээр Монголчууд ч мөн дэлхийтэй хөл нийлүүлэн алхахын тулд суралцаж хөгжсөөр байна. Бид энэ даяарчлагдаж буй нийгэмд өөрсдийн хамгийн том өв соёлын нэг болох нүүдэлчин ахуй соёлыг хадгалж авч үлдсээр ирсэн.
Нүүдэлчин ард түмэн гэж хэн бэ?
Нүүдэлчин амьдрал өөрсдийн мал сүргээ даган улирлын байдлаар нүүдэллэн амьдрахамьдралын хэв маяг юм. Монголчуудын амьдралын үндэс нь таван хошуу мал (тэмээ, адуу, үхэр, хонь, ямаа) бөгөөд тэдгээрийг улирал бүрд тохируулан шилжүүлж, гэр хэмээх эвхэгддэг сууцанд амьдардаг. Мөн нүүдэллэж байх үедээ мал аж ахуй болон техник технологи хөгжихийн хэрээр хөдөө аж ахуй буюу газар тариалан хамтад нь хослуулан аж төрж байна.
Монгол хүмүүсийн амьдралын онцлогт тохирсон гэр сууц гэж юу вэ?
Монгол гэр нь байгальд ээлтэй, улирлын онцлогт тохирсон, дулаан, бат бөх зөөврийн сууц юм. Зуны халуун, өвлийн хахир хүйтнийг ч тэсвэрлэх чадвартай энэхүү сууц нь бидний уламжлалт нүүдэлчин амьдралыг илтгэх бэлэг тэмдэг юм. Нүүдэлчин айл нь 1-2 цагийн дотор гэрээ буулгаж, нүүдэг нь нэг онцлог болж өгдөг.
Хоол, ундны уламжлал нь нүүдэлчин ард түмэнд хэрхэн зохицдог вэ?
Нүүдэлчид нь өөрсдийн мал сүргээс гарсан сүү, махан бүтээгдэхүүнийг өргөн хэрэглэдэг. Сүүн бүтээгдэхүүнийг боловсруулж олон төрлөөр ямар ч хаягдалгүйгээр өөрийн эрүүл мэндэд ашиг тустайгаар хэрэглэдэг. Махан бүтээгдэхүүнийг намар, өвөлдөө бусад улиралтай харьцуулбал их хэрэглэдэг бөгөөд хавар зундаа сүүн бүтээгдэхүүн, мах болон өвөл хатааж бэлдсэн хатаасан мах буюу борц хослуулан хэрэглэдэг онцлогтой ард түмэн юм. Энэ нь зөвхөн нүүдэлчин хүмүүсээс гадна төв сууринд амьдардаг хүмүүс мөн ийм амьдралын хэв маягтай байдаг.
Монголын нүүдэлчин ард түмэн бол байгальтайгаа зохицон, уламжлалаа хадгалан амьдрах онцгой амьдралын хэв маягийг илэрхийлдэг. Тэдний өдөр тутмын амьдрал, соёл, ёс заншил нь зөвхөн монголчуудын бахархал бус, хүн төрөлхтний өв болсон гайхамшигт соёл юм. Энэхүү өвөрмөц амьдралыг өөрийн биеэр мэдэрч үзэх нь хэн бүхэнд мартагдашгүй дурсамж үлдээх болно.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын үзэсгэлэнт газруудын нэг болох Хайнан муж нь амралт, аялал жуулчлалын онцлогтой бүс юм. Хайнан муж нь Хятадын газар нутгийн хамгийн өмнөд хэсэгт оршдог жижиг арлуудаас бүрдсэн газар нутагтай.
Read MoreЭрийн гурван наадам нь Монгол улсын үндэсний өв, бахархалт, онцгой наадам юм. Энэ баяраар бид Тулгар төр үүсэж хөгжсөн баяр, Их Монгол Улс байгуулагдсаны баяр, Ардын хувьсгалийн ойгтус тус хүндэтгэн тэмдэглэж ирсэн Монголын хамгийн том баярын нэг юм.
Read MoreБНХАУ-ын Хайнан мужийн далайн эргийн аялал жуулчлалын алдартай газар болох Саняа хотыг Booking.com сайтаас 2025 онд дэлхийн шилдэг 10 аяллын чиглэлүүдийн #1-т жагсаасан байна.
Read MoreАяллын Менежер
Аяллын Менежер