Та Монгол улсын говь нутгийн өвөрмөц төрхийг нэг аялалд харах бөгөөд өдөр бүр өөр өөр онцлогтой газруудыг үзүүлэх болно. Та говь нутгийг зөвхөн элсээр төсөөлдөг бол бид таны төсөөллийг өөрчлөх болно.

Таныг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ирэхэд нисэх онгоцны буудлаас тосон авч 5* зочид буудалд хүргэж өгнө. Улаанбаатар хот нь далайн түвшнээс дээш 1351м өндөрт оршдог далайд гарцгүй, урд болон хойд талдаа БНХАУ болон ОХУ болох 2 том гүрний дунд онцгойлон оршдог хот юм. Одоогоор нийт 1,6 сая гаруй хүн амтай. Таны нислэгийн цагаас хамааран тухайн өдөр хотын аялал хийх боломжтой.
Өглөөний цайгаа уугаад аяллаа эхлүүлнэ. Уг уулын ам, хоолой, хөндийд олон булаг шанд урсахаас гадна эртний булш, хиргисүүр, хадны сүг зураг, хөшөө дурсгалууд байдаг. Тус газрын ойр орчмоос хүрлийн үеийн эд өлгийн зүйлс олдсон нь эртний түүхийн чухал дурсгал гэдгийг батална. Орой жуулчны баазад амарна.
Өглөөний цайгаа уугаад Онгийн хийдэд очно. Энд Лусын хаан Лувсанжалбуу бурхны 1.3 тонн жинтэй, 2 метр өндөр баримал бий. Нутгийн хүмүүс Онги гол дахин урсахыг бэлгэдэн энэхүү бурхныг залсан гэдэг. Орой жуулчны баазад амарна.
Баянзаг буюу Асаж буй толгод гэгдэх газрыг үзнэ. Энд үлэг гүрвэлийн чулуужсан олдвор олдсон палеонтологийн чухал бүс юм. Дараа нь Ёлын амд очиж жилийн 4 улирал мөстэй хавцлыг үзнэ. Хүйтэн сэрүүн уур амьсгалыг мэдэрч, нарийхан тэнгэрийн зурвасыг тольдоно.
Хонгорын элсэнд морь, тэмээ унан аялж, говийн байгалийн гайхамшгийг үзнэ. Элсэн манхан, уулс, баянбүрд, гол мөрөн нэг дор хосолсон үзэсгэлэнт төрхийг харах боломжтой. Орой жуулчны баазад амарна.
Өглөөний цайгаа уугаад ойролцоох хотод дэлгүүр, хоолны газраар үйлчлүүлнэ. Дараа нь нисэх буудлаар дамжин Улаанбаатар хот руу ниснэ. Орой зочид буудалдаа байрлана.
Өглөөний цайгаа уугаад Тэрэлж байгалийн цогцолбор газарт очиж Цонжинболдог, Мэлхий хад, Арьяабалын хийд, 1000 ламын агуй зэрэг газруудыг үзнэ. Орой буудалдаа амарна.
Таныг зочид буудлаас нисэх онгоцны буудал руу хүргэж өгөөд манай аялал өндөрлөнө.









