Японы хоёр хотын энэ аялал нь орчин үеийн хотын амьдрал, эртний соёлын өвийг төгс хослуулсан гайхамшигтай туршлага болно. Нэгэн зэрэг тансаг байгаль, дэвшилтэт технологи, гүн гүнзгий уламжлалыг мэдэрч, Японы жинхэнэ өнгө төрхийг нээх аялал юм.
Та сонирхож буй аялалдаа бүртгүүлэх болон баталгаажуулахдаа аяллын төлбөрийн 50% урьдчилга төлбөрийг MU travel компанийн дансаар шилжүүлэн суудлаа баталгаажуулна. Хэрвээ та аялал эхлэхээс 7 хоног дотор бүртүүлсэн тохиолдолд аяллын төлбөрийг бүтэн төлсөнөөр суудал баталгаажина. Хэрэглэгчийн бүртгэлээ үүсгэх аль эсвэл, утсаар аяллын менежертэй холбогдож шаардлагатай гэрээг хийснээр бүртгэл болон аялал баталгаажна.
Та зайлшгүй шалтгаанаар аялал цуцлах тохиолдол гарахад та Монгол жуулчин бол аялал эхлэхээс 7 хонгийн өмнө аялалаа цуцлах боломжтой бид таны төлбөрийг 100% буцаан олгоно. Хэрвээ та Монгол оронд аялах гэж буй гадаад жуулчин бол аялал эхлэхээс 20-30 хонгийн өмнө аялалаа цуцлах боломжтой бид таны төлбөрийг 100% буцаан олгоно. Хэрвээ заасан хугацаанаас хэтэрвэл аялал цуцлах боломжгүйг анхаарна уу.
Гадаад паспорт /хүчинтэй хугацаа 6 сараас дээш/, Онгоцонд явахад биед эвтэйхэн хувцас, Аялах гэж буй газартаа тохируулан хувцасаа бэлдэх, Өөрийн хэрэгцээтэй эм авч явах/Даралтны эм, ханиадны эм, машинд суухаар дотор эвгүйрхэхээс сэргийлдэг эм, шархны лент гэх мэт/,Хүүхэдтэй явж байгаа тохиолдолд төрсний гэрчилгээ эсвэл итгэмжлэл заавал авч явах хэрэгтэй.