Говийн элс болон Хангай газрын байгалийн үзэсгэлэнт төрхийг нэг аялалд харах боломжтой. Та аяллын туршид зөвхөн байгалийн үзэсгэлэнг мэдэрхээс гадна шашин соёлын дурсгалт газруудыг үзэх болно.

Таныг Монгол Улсын нийслэл Ула

анбаатар хотод ирэхэд нисэх онгоцны буудлаас тосон авч 5* зочид буудалд хүргэж өгнө. Улаанбаатар хот нь далайн түвшнээс дээш 1351м өндөрт оршдог далайд гарцгүй, урд болон хойд талдаа БНХАУ болон ОХУ болох 2 том гүрний дунд онцгойлон оршдог улс юм. Одоогоор нийт 1,6 сая гаруй хүн амтай оршиж байна. Таны нислэгийн цагаас хамааран тухайн өдөр хотын аялал хийх боломжтой.Таны нислэгийн цагаас хамааран тухайн өдөр хотын аялал хийх боломжтой Оройн хоол Монгол үндэсний хоолны ресторанд хоол иднэ.
Өглөөний цайгаа уугаад Цонжинболдог буюу Чингис хааны аварга том морьт хөшөө үзнэ. Тус хөшөө нь 250 тонн ган төмрөөр хийгдсэн, 40м өндөр Монголын Чингис хааны хамгийн том хөшөөт цогцолбор юм. Та морин дэл дээрээс цогцолбор газрын үзэсгэлэнг тольдох боломжтой. Хөшөөний суурь бүхий дугуй барилга нь 36 баганатай бөгөөд энэхүү тоо нь Чингис хааны Алтан ургийн 36 хаан байсныг илэрхийлж байгаа юм. Дараагийн зогсоол яст мэлхий хэлбэртэй том хад болон Арьяабалын хийд, 1000 ламын агуйг үзэж сонирхоно. Жуулчны баазад хоноглоно (B, L, D) (Ойролцоогоор 55км, 2-3цаг засмал замаар явна)
Өглөөний цайгаа уугаад дараагийн байгалийн цогцолбор газрыг зорино. Баруун өмнөөс зүүн хойшоо чиглэлтэй сунаж тогтсон уулс нь дунджаар 1500-1800 метр өндөр. Хамгийн өндөр цэг нь Хөшөөт уул бөгөөд 1842 метр өндөр. Энэхүү газар нь дэлхийн нэн ховордсон амьтан болох тахийн сүргийг сэргээн нутагшуулсан онцлогтой газар юм. Энд зөвхөн тахиас гадна буга, гөрөөс, зэрлэг гахай ч байдаг. Гэхдээ хүнд харагдах нь ховор. Мөн тухайн газар 450 орчим эмийн ургамал, 126 зүйлийн шувуу нутгалдгаараа мөн онцлогтой газар юм. Орой Улаанбаатар хотын зүг явна Өдрийн хоолоо идээд Элсэн тасархайн зүг хөдөлнө. Элсэн тасархай дээр ирэн жуулчны баазад буудалллаад оройн хоолоо идээд амарна. Жуулчны баазад хоноглоно. (B, L, D) (Энэ өдөр нийт ойролцоогоор 400км, 5-6 цаг засмал болон шороон замаар явна)
Өглөөний цайгаа уугаад Монгол орны жижиг говь гэж нэрлэгдэх элсэн тасархайд тэмээ унаж байгалийн үзэсгэлэнт тогтоц, амар амгалан газрыг мэдрэх болно. Өдрийн хоолоо идээд Хархорин гэх жижиг хотын түүхэн музей үзэн дараа нь Дэлхийн өв – Орхоны хөндийн томоохон түүх соёлын нэг болох Эрдэнэзуу хийд музей юм. Та энд Монголын түүх, шашны соёлыг үзэх бөгөөд хийдийг тойрон хүрээлэх 108 суварга бүхий хэрмэн хашаатай, 18 сүм дуган үлдсэн бөгөөд хийдэд анхны барилгуудаас Гурванзуугийн сүмүүд, Зуугийн сүм, Их суварга, Сэрүүн Лаврин бий. Эдгээр хийдүүд нь нэг ч хадаас оруулалгүй модон дээр зааж зангидан хийсэн бөгөөд давхар хана бүхий бүтэцтэй халуун хүйтнийг тусгаарлах болон мөргөл үйлдэх зориулалттай баригдсан өвөрмөц байгууламж юм. Бидний ирж буй газар жижиг хот учраас та дэлгүүрээр үйлчлүүлэх боломжтой. Музейн аяллаа дуусгаад дараагийн маршрут болох халуун рашааны зүг хөдөлнө. Энэхүү рашаан нь 60-70 градус халуун ундардаг биеийн алжаал тайлах, маш олон өвчнийг анагаах шидтэй рашаан юм. Та орой байгалийн үзэсгэлэнт төрхийг харангаа халуун рашаанд орж алжаалаа тайлан шөнийн оддыг ажиглах болно. Жуулчны баазад хоноглоно. (B, L, D) (Ойролцоогоор 190км, 3-4 цаг засмал болон шороон замаар явна)
Энэ өдөр танд гайхалтай морин аяллыг санал болгож байна. Та зөвхөн мориор аялаад зогсохгүй Шивээт-Улаан хэмээх аглаг ой модоор хүрээлэгдсэн асга хадтай өндөр уулын оройн байц хадны багавтар дэвсэг дээр оршдог өвөрмөц тогтоцтой байгалийн үзэсгэлэнт газар юм. Тус газар нь лам нарын бясалгал ном уншдаг гэгээрлийн газар болон өдгөөг хүргэсэн юм. Хийдийн арын 20 метр өндөр эгц хадны дээд талд “Эхийн хэвлий” нэртэй гулсаж орон дотор нь эргэн буцаж гардаг жижиг агуй бий. Энэ агуйд ороод гарсан хүн эхийн хэвлийгээс дахин төрж буйтай зүйрлэн шинэ хүн болж энергээр дүүрэн гарч ирнэ. Уулын өврөөс дээш 5км мориор эсвэл явган алхаж хүрдэг. Энэ өдөр Монголын үндэсний хоол болох бид баяр наадмаар түлхүү иддэг халуун чулуугаар өвөрмөц аргаар болгосон мах болох хорхог идэж үзнэ. Таньд таалагдана гэдэгт итгэлтэй байна Жуулчны баазад хоноглоно. (B, L, D) (Ойролцоогоор 40км, 2-3 цаг шороон замаар явна)
Өглөөний цайгаа уугаад VIII зууны Түрэг улсын алдар цуут хаад, язгууртны дурсгал болох Билгэ хаан, Культегин жанжны тахилын онгонуудыг судлан түүнээс олдсон олдворуудыг байршуулсан музей юм. Байгальд өдрийн хоолоо идээд нүүдлийн шувуу дайран өнгөрдөг, олон төрлийн загасаар баялаг Өгий нуур гэх үзэсгэлэнт нуурийн эрэг дээр амрана. Тус нуур нь 7 км урт, 5 км өргөн хамгийн гүнзгий газартаа 15 метр орчим гүнзгий, далайн төвшнөөс дээш 1337 метр цэнгэг уст нуур юм. Эртний домогт хайртай залуугаа тайжийн гарт хороолгуулж түүнийгээ санан шаналсаар унасан нулимас нь нуур болон тогтож тус нуурийг Өгий гэж нэрлэх болжээ. Харин хайртай залуу нь өөрийн нутагтаа Авзага хайрхан нэрт уул болон мөнхөрсөн гэдэг. Өгий нуураас гарсан манан хөвөн явсаар Авзага хайрхан ууланд асгардаг гэдэг домогтой газар юм. Жуулчны баазад хоноглоно. (B, L, D) (Ойролцоогоор 163км, 4-5цаг засмал болон шороон замаар явна)
Өглөөний цайгаа уугаад Улаанбаатар хотын зүг хөдлөнө. Замдаа түүх соёлын дурсгалт газар болох Хар бухын балгас үзнэ. Уг туурь нь түүхийн 2 өөр цаг үед холбогддог онцлогтой. Цаг хугацаа нь Х-ХI зууны Кидан улсын үе болон ХХ зууны эхэн үеийн Цогт тайжийн байгуулсан ордон гэж үздэг. Тус балгасаас XY-XYII зууны үед бичигдсэн 60 гаруй хуудас үйсэн бичиг, гурван хуудас төвд бичиг мөн эртний хятан бичигтэй гэрэлт хөшөө олджээ. Өдрийн хоолоо зам дагуух үйлчилгээний цогцолбороор үйлчлүүлж өдрийн хоолоо иднэ. Оройн хоол Монгол хоолны ресторанд иднэ. Зочид буудалд хоноглоно. (B, L, D) (Ойролцоогоор 350км, 4-5цаг засмал болон шороон замаар явна)
Өглөөний цайгаа уугаад энэ өдөр хотын аялал хийх бөгөөд Сүхбаатарын талбай, Гандантэгчилэн шашин соёлын хийд, Зайсан толгой гэх Улаанбаатар хотын аз жаргалын гурвалжин гэж нэрлэгдэх газруудыг үзнэ. Мөн бэлэг дурсгалын дэлгүүр болон Монголын говь кашимерийг үзэх болно. Өдрийн хоол олон үндэстэний хоолны ресторан Оройн хоол Монголын сүлжээ ресторанд
Таныг зочид буудлаас нисэх онгоцны буудал руу хүргэж өгөөд бидний адал явдалт, дурсамж дүүрэн аялал дуусна.









