Говийн элс болон Хангай газрын байгалийн үзэсгэлэнт төрхийг нэг аялалд харах боломжтой. Та аяллын туршид зөвхөн байгалийн үзэсгэлэнг мэдэрхээс гадна шашин соёлын дурсгалт газруудыг үзэх болно.

Нисэх онгоцны буудлаас таныг тосож аван Улаанбаатар хотын нисэх онгоцны буудлаас “Горхи Тэрэлж Байгалийн цогцолбор” газар руу автобусаар явна. Бид замдаа “Сайн Номуун хийд” гэх Монголын шашин соёлыг харуулсан байгууламжтай танилцана. Тухайн газраа өдрийн хоолоо идээд хөдөлнө. Амарч буудаллах газраа ирээд амарна. “Горхи Тэрэлж Байгалийн цогцолбор” газар нь аварга том боржин чулуулгийн тогтоц, яст мэлхий хэлбэртэй хад, Чингисийн маш том морьт хөшөө, ой мод, өндөр уулс, 650 гаруй төрлийн ургамал, олон үзэсгэлэнт цэцэгс ургадаг алдартай газар юм. Орой жуулчны бааздаа ирж хоолоо идээд амарна.
Өглөөний цайгаа уугаад Цонжинболдог буюу Чингис хааны маш том морьт хөшөө үзнэ. Тус хөшөө нь 40 метр өндөр бөгөөд нийт 212 га талбай бүхий хөшөөт цогцолбор юм. Морины дэл дээр гарч орчны байгалийг тольдоно. Дараа нь Мэлхий хад, Арьяабалын хийд, 1000 ламын агуйг үзэж сонирхоно. Орой жуулчны бааздаа амарна.
Өглөөний цайгаа уугаад Улаанбаатар хотод дэлгүүр хэсэх боломжтой. Дараа нь бид Элсэн тасархайн зүг хөдөлнө. Орой очиж хоолоо идээд жуулчны баазад амарна.
Өглөөний цайгаа уугаад Монгол орны жижиг говь болох Элсэн тасархайгаар аялна. Элсэн манхан, өндөр уулс, гол горхи хосолсон байгалийн гайхамшгийг нэг дор харах боломжтой. Морь, тэмээ унаж аялж, орой нар жаргах гайхамшигт мөчийг харах болно. Орой жуулчны баазад амарна.
Өглөөний цайгаа уугаад Улаанбаатар хотын зүг хөдөлнө. Хотын аялал хийж, дэлгүүр хэсэх боломжтой. Орой зочид буудалдаа хоолоо идээд амарна.
Сүхбаатарын талбай, Гандан тэгчилэн хийд, Зайсан толгой зэрэг аз жаргалын гурвалжин газруудаар аялна. Өдрийн хоолны дараа нисэх буудал руу хүргүүлэн аялагчдыг үдэж өгнө. Манай аялал өндөрлөнө.









