Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас шөнийн 03:00 цагт ниснэ. Бүртгэлээ хийлгээд Малайзын Куала Лумпур хотын зүг ниснэ. 11:30 цагт Куала Лумпурын олон улсын нисэх онгоцны буудалд газардана. Нисэх онгоцны буудлаас хөтөч тосон авч Малайзын далайн эргийн амралтын бүс болох Port Dickson хотыг зорино. Буудалдаа ирээд өрөөгөө хүлээж аваад орой аяллын эхний онцлох арга хэмжээ болох Private Pool Party & BBQ Night зохион байгуулагдана.
Өглөөний цайгаа уугаад Куала Лумпур хотыг зорин ирж буудлын өрөөгөө хүлээн аваад тоглолтондоо бэлдэнэ. Орой аяллын автобусандаа суугаад Bukit Jalil National Stadium дээр ирнэ. Тоглолтоо үзэж мартагдашгүй нэгэн үдшийг өнгөрүүлнэ. Тоглолт дууссаны дараа автобусаар зочид буудалдаа буцаж ирнэ.
Өглөөний цайгаа уугаад Куала Лумпур хот болон түүний алдартай газруудаар аялах бүтэн өдрийн хөтөлбөр эхэлнэ. Энэ өдөр
Petronas Twin Towers – алдарт ихэр цамхаг
Independence Square – Тусгаар тогтнолын талбай
King's Palace – Малайзын Хааны ордон
Шоколадны дэлгүүр
Batu Caves – Малайзын хамгийн алдартай аялал жуулчлалын газруудын нэг
Өдрийн хоолны дараа уулын амралт, энтертайнмент төв болох Genting Highlands-ийг зорин хөдөлнө. Үзэсгэлэнт байгаль дээгүүр Cable Car-аар зорчиж Genting Highlands-д хүрнэ. Оройн хоолны дараа Куала Лумпур дахь зочид буудалдаа буцна.
Өглөөний цайгаа уугаад энэ өдөр шоппинг хийх, хотоор зугаалах, буудалдаа амрах гэх мэт өдрийг чөлөөтэй өнгөрүүлэх боломжтой.
Өглөө эрт зочид буудлаа хүлээлгэж өгөөд нисэх онгоцны буудал руу явна. 08:00 цагт Улаанбаатарын зүг ниснэ. 19:00 цагт Улаанбаатар хотын нисэх онгоцны буудалд газардсанаар бидний аялал өндөрлөнө.




.webp&w=3840&q=75)
.webp&w=750&q=75)

