Та Монгол улсын говь нутгийн өвөрмөц төрхийг нэг аялалд харах бөгөөд өдөр бүр өөр өөр онцлогтой газруудыг үзүүлэх болно. Та говь нутгийг зөвхөн элсээр төсөөлдөг бол бид таны төсөөллийг өөрчлөх болно.

Таныг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ирэхэд нисэх онгоцны буудлаас тосон авч 5* зочид буудалд хүргэж өгнө. Улаанбаатар хот нь далаын түвшнээс дээш 1351м өндөрт оршдог далайд гарцгүй, урд болон хойд талдаа БНХАУ болон ОХУ болох 2 том гүрний дунд онцгойлон оршдог улс юм. Одоогоор нийт 1,6 сая гаруй хүн амтай оршиж байна. Таны нислэгийн цагаас хамааран тухайн өдөр хотын аялал хийх боломжтой.
Бид орон нутгийн УБ – Даланзадгад нислэгээр ирнэ. Даланзадгад хот нь Монгол улсын говь хэсгийг хамрах аймаг буюу Өмнөговь аймгийн төв юм. Онгоцноос буугаад жижиг хоттой танилцаад Ёлын ам гэх байгалийн өвөрмөц тогтоцтой газар үзнэ.
Өглөөний цайгаа уугаад говийн элсэн манханг үзэх өдөр. Та зөвхөн элсэн манханг хараад зогсохгүй уулс, гол, ногоон байгалийг үзэх боломжтой.
Өглөөний цайгаа уугаад дараагийн говийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газар болох Баянзаг буюу асаж буй толгод гэж нэрлэгдэх газар очно.
Өглөөний цайгаа уугаад Даланзадгадаас Улаанбаатар руу ниснэ. Улаанбаатарт ирээд Зайсан толгой дээрээс шөнийн хотыг харна.
Таныг зочид буудлаас нисэх онгоцны буудал руу хүргэж өгөөд бидний аялал дуусна.








.webp)
.webp)