Алдарт Жанжиажэ хот, Тэнгэрийн хаалга, Аватар киноны зураг авалт хийгдсэн байгалийн гайхамшигт цогцолбор газрууд, Бээжингийн Юниверсал студио гэх мэт гайхамшигт газруудаар хамгийн найдвартай, хямд аргаар аялаарай.
Нислэг 21:55 нисэх учир аялагч нар маань Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал дээр 19:00 цагт цугларсан байна. Нислэгийн нийт цаг 2:20 минут байх ба шөнийн 00:15 цагт бээжинд газардана. Хөтөч тосч аван буудалдаа очин амрах болно.
Өглөөний цайны дараа 11:45 цагт буудлаа хүлээлгэж өгөөд Жанжиажиэ орох унтлагын вагонд сууна. Энэ өдөр галт тэргэнд идэх аяны хүнсээ аялагчид өөрсдөө бэлтгэн авч явна.
Өглөө 05:20 цагт Жанжиажиэд очин буудлаа хүлээн авч амрана. Өдрийн хоолны дараа тэнгэрийн хаалгын аялалдаа гарах болно. Тэнгэрийн хаалга нь дэлхийн хамгийн өндөрт орших далайн түвшнээс дээш 1300 метр, 131,5 метрийн өндөртэй, 60 метр гүнтэй уулыг нэвт гарсан агуй юм. Эрт үеэсээ Хятадын хаадууд энэхүү агуйг диваажинд хүрэх гарц гэж шүтэж ирэн “Тэнгэрийн хаалга” гэж нэрлэсэн. Дтд-ээс 1518 метр өндөрт орших, 7455 м урттай дэлхийн хамгийн урт агаарын дүүжин замаар газраас дээш 1279 м өндөрт өгсөхдөө байгалийн гайхалтай үзэсгэлэнт төгс байдлыг харж тэнгэрийн хаалга” уулын оргилд гарч /Хаданд бэхэлсэн шилэн зам/- аар алхан эр зоригоо шалгаж, ер бусын сонин мэдрэмжийг мэдрэхийн сацуу таван уулын 99 нугачаа /гайхалтай өвөрмөц замыг/ дээрээс нь тольдон харах боломжтой газар юм.
Өглөө цайны дараа бид Алдарт Аватар киноны зураг авалтыг хийсэн байгалийн гайхамшгийг өөрсдийн биеэр мэдрэх болно. Аватар киноны Пандора гарагийн дүр төрхийг илэрхийлэгч, жаахан л хөдөлгөвөл уначихуй гэмээр зорчихсон уулстай өвөрмөц газар. Энэхүү хүрээлэн нь олон зуун метрийн өндөртэй өвөрмөц чулуулгийн хөшөө, нугачаа, эртний мод, амьтдын төрөл зүйлийн баялагтай бөгөөд төрөл бүрийн усны нөөц, хаднууд, агуйтай дэлхийн өвд бүртгэгдсэн газар юм.Түүний хамгийн алдартай хэсэг нь «Тяньмень уул», «Тианцзи уул», «Шаньгү нь хаалга» зэрэг байгалийн гайхамшгууд юм. Жич: Аватар уулс дээр нэмэлт төлбөртэй үзэх боломжтой үзмэрүүд: Шар луугын агуй, Баофэнг нуур
Өглөөний цайгаа уугаад Гранд Канеонд байрлах дэлхийн хамгийн өндөр шилэн гүүрээр аялна. Хөтөлбөрийн дунд өдрийн хоолондоо орно. Мөн өндөр уулын оройгоос шууд буух “ZIP LINE” (85кг боломжтой) болон хадан Хавцалын дундуур усан завьтай аялал, хамгаалтын хэрэгсэлтэй 375м ээс эгц доошоо үсрэх “Bungee Jump” зэрэг нэмэлт төлбөртэй үйлчилгээнүүдэд хамрагдах боломжтой.
Анхаарах: Шилэн гүүрээр аялахад гадаад пасспортны эх хувь шаардлагатай тул та биедээ авч явахыг анхаарна уу. Хүчтэй салхитай болон аадар бороотой үед тус гүүр нь аюулгүй байдлын улмаас гарах боломжгүйг анхаарна уу.
Энэ өдөр ойр орчимтойгоо танилцан өдрийг хүссэнээрээ чөлөөтэй өнгөрүүлэх ба Орой 21:20 цагт унтлагын галт тэргэнд суун Бээжингийн зүг хөдөлнө. Галт тэргэн дэх хоол хүнс, уух зүйлсийг өөрсдийн зардлаар зохицуулна.
Өдрийн 15:50 цагт Бээжинд очих ба буудлаа хүлээн аван оройг чөлөөтэй өнгөрүүлэх боломжтой.
Өглөө цайгаа уусны дараа 09:00 цагт буудлаа хүлээлгэн өгч Юниверсал студио-д очин бүтэн өдрийн турш тоглож, сонирхолтой шоу үзүүлбэрүүдийг үзэж өнгөрөөнө. 17цагт хөдлөн оройн хоолоо зооглосны дараа Бээжин хотын нисэх онгоцны буудал дээр очин бүртгэлээ хийлгээд Оройн 01:15цагаас Улаанбаатар руу нисэх болно.









