Индонезийн хамгийн алдартай арал болох Бали нь Жава арлын баруун талд Бага Сунда арлуудад байрладаг. Үзэсгэлэнт будааны дэнж, анхилуун үнэртэй хоол, гайхалтай наран шарлагын газар, соёл, уламжлалаараа дэлхийд алдартай. Эртний сүм хийдүүд, үзэсгэлэнт далайн эрэг, дэлхийн хамгийн шилдэг шүрэн хад, хүрхрээ, амралт зугаалгын газруудаараа жуулчдыг ихээр татдаг гайхалтай арал юм. Балигийн соёл нь Хинду шашинд гүн гүнзгий үндэслэсэн бөгөөд та арал даяар олон тооны сүм хийд, шашны ёслолуудыг олж үзэх боломжтой. Та аялах хугацаандаа уламжлалт хөгжим, бүжиг, урлаг, мөн модон сийлбэр, уран зураг зэргийг үзэж болно. Албан ёсны хэл нь Индонез хэл боловч Баличууд ихэвчлэн нутгийн хэл болох Бали хэлээр ярьдаг. Аялал жуулчлал ихээр хөгжсөн бүсийн ихэнх иргэд англи хэлээр ярьдаг.









.webp)
.webp)