Токио нь өөрсдийн уламжлалт соёл ба орчин үеийг төгс хослуулсан Японы нийслэл хот юм. Ирээдүйг санагдуулам тэнгэр баганадсан барилга, техник технологи, хөл хөдөлгөөнтэй худалдааны бүсүүдээс эхлээд тайван сүм хийд, түүхэн дүүргүүд зэрэг бүгд нэг дор зэрэгцэн байдаг энэ хот нь соёлын гүн гүнзгий өв ба орчин үеийн амьдралын өвөрмөц хэмнэлийг нэг дор мэдрүүлэх боломжийг олгодог. Япон руу анх удаа аялах гэж байгаа энэ хотоос эхлэх нь зүйн хэрэг бөгөөд Токио хотын хамгийн алдартай үзмэрүүдийг үзэж, Японы олон төрлийн хоолны соёлыг амтлан, Токиогийн өдөр тутмын амьдралын өвөрмөц хэмнэлийг мэдрэх боломжтой. Токио нь үргэлж хөгжиж, шинэчлэгдэж байдаг хот тул айлчлал бүр шинэлэг, сэтгэл хөдөлгөм, мартагдашгүй дурсамж үлдээдэг.
Улаанбаатар Чингис хаан олон улсын нисэх буудал дээр өглөө 08:55 цагт МИАТ-ийн нислэгээр нисээд Япон улсын Нарита онгоцны буудал дээр 14:30 цагт бууна. Манай хөтөч аялагчдаа хүлээн аваад аяллын унаандаа суун Японы хамгийн өндөр цамхаг болох СКАЙ ТРИЙ (SKY TREE) дээрээс Токио хотыг тольдон харна. Оройн зоогонд үндэсний хоол болох сүши эсвэл алдарт япон раменийг сонголтоор зооглох болно. Үүний дараа зочид буудалдаа очиж амарна. (Жич: Япон улсын газар зүйн онцлогоос хамаарч зочид буудлын өрөөний км2 нь жижиг байдаг)
Өглөөний цайгаа уугаад Фүжи уулын зүг хөдөлнө. Энд Фүжи-Хаконэ-Изү үндэсний паркийн нэг хэсэг болох Шираито но Таки хүрхрээг үзэх болно. Дараа нь Ошино Хаккаи буюу дэлхийн өвд өвд багтсан цэнгэг цөөрөм бөгөөд Фүжи уулын хайлсан цасаар ундаасдаг ба ус нь маш тунгалаг, усанд нь сэлж буй загасыг хүртэл харах боломжтой байдгаараа алдартай. Аракүраяама Сэнгэн Коэн (Парк) буюу хамгийн ариун газар юм. Үүний дараа бид Онсэн буюу халуун рашаантай буудалдаа алжаал ядаргаагаа тайлан амрах болно.
Өглөөний цайгаа уугаад Шибүяа Сүкүранбүрү Косатэн энд бид Токио хотын болон дэлхийн хамгийн их хүн зөрдөг явган хүний зөрлөгийг харах бөгөөд үүний дараа бид үнэнч байдлын илэрхийлэл болсон Хачико нохойтой дурсгалын зураг авхуулах болно Онши Үэно Доүбүцүэн мэдээж алдартай өвөрмөц хүрээлэнгээр зочилно. Бид алдарт Асакүса дахь эртний сүмийг үзэн Япон улсын үндэсний хувцас болох Кимоно өмсөнө.Үүний дараа бид Японы хамгийн алдартай цахим төхөөрөмж, анимэ, манга, видео тоглоомын соёлын төв болох Акихабара дүүрэгт очих болно. Буудалдаа очиж амарна.
Өглөөний цайгаа уугаад Шибүяа Сүкүранбүрү Косатэн энд бид Токио хотын болон дэлхийн хамгийн их хүн зөрдөг явган хүний зөрлөгийг харах бөгөөд үүний дараа бид үнэнч байдлын илэрхийлэл болсон Хачико нохойтой дурсгалын зураг авхуулах болно Онши Үэно Доүбүцүэн алдартай өвөрмөц хүрээлэнгээр зочилно. Дараа нь Асакүса дахь эртний сүмийг үзэн (Япон улсын үндэсний хувцас болох Кимоно өөрсдийн зардлаар өмсөж үзэх боломжтой). Үүний дараа бид Японы хамгийн алдартай цахим төхөөрөмж, анимэ, манга, видео тоглоомын соёлын төв болох Акихабара дүүрэгт очих болно. Буудалдаа очиж амарна.
Энэ өдөр бид ямар нэгэн хөтөлбөргүй өдрийг чөлөөтэй өнгөрүүлэх бөгөөд нэмэлт хөтөлбөр захиалах болон Электрон бараа, Брэнд дэлгүүр хэсэх зэрэг зүйлсийг хийх боломжтой.
Өглөөний цайгаа уугаад буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Нарита нисэх онгоцны буудал дээр аялагчдаа хүргэж өгөн бидний аялал дуусна. Оройн 19:50 цагт Монголд газардах болно.







