Zhangjiajie нь байгалийн өвөрмөц тогтоц бүхий сүрлэг чулуун уулс, манан будант оргилуудаараа дэлхийд алдартай аялал жуулчлалын бүс бөгөөд жуулчдын хамгийн их зорин очдог газрын нэг нь Tianmen Mountain буюу “Тэнгэрийн хаалга” юм. Уулын дунд байгалийн жамаар үүссэн аварга нүх нь тэнгэр өөд нээгдсэн хаалга мэт харагддаг тул ийн нэрлэжээ.
Тэнгэрийн хаалга руу хүрэх аялал өөрөө жуулчдад мартагдашгүй мэдрэмж төрүүлдэг. Аялагчид дэлхийн хамгийн урт уулын дүүжин замуудын нэгээр өгсөн үүлэн дундуур аялж, сүрлэг уулс, эгц хавцлыг тольдох боломжтой. Мөн уул өөд өгсөх алдарт “99 эргэлтийн зам” нь доороос харахад л гайхамшигтай үзэмж бүрдүүлдэг.
Уулын оройд хүрсний дараа жуулчид хадан ирмэг дагуу байрлах шилэн тавцангаар алхаж, өндөр уулын орой дээрээс байгалийн сүр хүчийг мэдрэх боломжтой. Жанжиажиэгийн энэхүү байгалийн цогцолбор нь сүрлэг уулс, манант оргил, адал явдал, гайхамшигт үзэмжийг нэг дор мэдрүүлэх онцгой аяллын бүс юм.
Аялагчид аяллын компаниас мэдээллэсэн цагийн дагуу Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр цуглана. Нислэгээс 2 цагийн өмнө ирсэн байна. Нийт 03 цаг 30 минут нисээд Жанжиажэ хотод ирээд хил гааль нэвтэрсний дараа хөтөч тосож авна. Буудал руу явах замдаа оройн хоолоо идээд буудалдаа очиж амарна.
Өглөөний цайгаа уугаад Гранд Канеонд байрлах дэлхийн хамгийн өндөр шилэн гүүрээр аялна. (Өндөр уулын оройгоос шууд буух “ZIP LINE” , Хамгааллын хэрэгсэлтэй 375м ээс эгц доошоо үсрэх- Bungee Jump зэрэг нэмэлт төлбөртэй хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой) Анхаарах: Шилэн гүүрээр аялахад гадаад пасспортны эх хувь шаардлагатай тул та биедээ авч явахыг анхаарна уу. Хүчтэй салхитай болон аадар бороотой үед тус гүүр нь аюулгүй байдлын улмаас гарах боломжгүйг анхаарна уу.
Өглөөний цайны дараа, Хятадын ШианЗунлинь уламжлалт Хятадын анагаах ухааны клиниктэй танилцана.
Дараа нь бид Тэнгэрийн хаалганы аялалдаа гарах болно. Тэнгэрийн хаалга нь дэлхийн хамгийн өндөрт орших далайн түвшнээс дээш 1300 метр, 131,5 метрийн өндөртэй, 60 метр гүнтэй уулыг нэвт гарсан агуй юм. Эрт үеэсээ Хятадын хаад энэхүү агуйг диваажинд хүрэх гарц гэж шүтэж ирэн “Тэнгэрийн хаалга” гэж нэрлэсэн. Дтд-ээс 1518 метр өндөрт орших, 7455 м урттай дэлхийн хамгийн урт агаарын дүүжин замаар газраас дээш 1279 м өндөрт өгсөхдөө байгалийн гайхалтай үзэсгэлэнт төгс байдлыг харж тэнгэрийн хаалга” уулын оргилд гарч /Хаданд бэхэлсэн шилэн зам/- аар алхан эр зоригоо шалгаж, ер бусын сонин мэдрэмжийг мэдрэхийн сацуу таван уулын 99 нугачаа /гайхалтай өвөрмөц замыг/ дээрээс нь тольдон харах боломжтой газар юм.
Өглөө цайны дараа 08:00 цагт Шангпин цайны ордноор зочилно. Хятадын анхны үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн [Жанжиажэ үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн]-ээр байгальд ээлтэй машинаар очиж, дэлхийн анхны уул өөд гарах Байлун цахилгаан шатаар дээш өгсөж"Аватар" киноны зураг авалтыг хийсэн ууланд очно (ойролцоогоор 1 цаг 30 минут аялна). Энд ирснээр аватар кинонд бүтээсэн Пандора гаригийг нүдээрээ үзэж, биеэрээ мэдрэн байгальд ээлтэй эко машинаар Тианзи цогцолбор газраар зугаална.
Өглөөний цайны дараа аяллын автобусандаа суун тухайн орон нутгийн онцлог, соёлын өнгө төрхийг илтгэсэн дотооддоо үйлдвэрлэсэн гар урлал, бэлэг дурсгал, хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг худалдааны төвөөр зочилно. Зочид нутгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнтэй танилцаж, сонирхсон зүйлсээ худалдан авах боломжтой. Үүний дараа байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий Баопэнг нуурыг зорин очиж, нуурын тунгалаг ус, тайван орчныг мэдрэх завьт аялал хийнэ. Аяллын үеэр нуур орчмын байгалийн үзэмжийг тольдон, дурсгалын зураг авах боломжтой.
Өглөөний цайны дараа Маоян голыг зорин очиж, тус голын хамгийн үзэсгэлэнтэй атлаа хамгийн адал явдалтай хэсэг болох огцом эрэг, хүчтэй урсгал, сүрлэг давлагаатай бүсээр аялна. Аялагчид хүсвэл нэмэлт төлбөртэйгөөр Шинэ Зеландын алдарт тийрэлтэт моторт завины аялалд оролцох боломжтой. Тийрэлтэт завины маршрут нь 13 километр урт, 66 метрийн уналт бүхий бөгөөд нийт 55 удаагийн огцом эргэлт, голын эрэгт ойртсон хурдтай хөдөлгөөнөөрөө онцлог юм. Голын хоёр талаар сүндэрлэх хад асга, хүрхрээ, булаг шанд, өвөрмөц тогтоцтой уулс нь сүрдэм бөгөөд гайхамшигтай үзэмжийг бүрдүүлнэ.
Энэ өдөр аялагчид хөтөлбөргүй учраас өөрийн хүслээр буудалдаа амрах, хотоор зугаалах мэтээр өдрийг өнгөрүүлнэ.
Энэ өдөр аялагчид үдээс өмнө хөтөлбөргүй учраас дэлгүүр, худалдааны төвөөр зочилно. Дараа нь онгоцны буудал дээр очиж бүртгэлээ хийлгээд УБ хот руу ниссэнээр бидний дурсамжит аялал өндөрлөнө.







