Орчин үеийн хотын өнгө төрх, байгалийн үзэсгэлэнт арал хоёрын өвөрмөц хослол. Сингапурын дэлхийн түвшний архитектур, шөнийн гэрэл, соёлын олон өнгийг мэдрээд, Хайнаны халуун орны наран шарлагын газар, далайн амралтаар тайвшраарай. Хотын адал явдал ба арлын амралтыг нэг дор багтаасан аялал
Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас орой 22:10 цагт нисэх тул 3 цагийн өмнө буюу 19:30 цагт ирсэн байна. Бүртгэлээ хийлгээд Хайнан арлын Хайкоу хот руу ниснэ. Өглөө 03:10 цагт буугаад дараагийн нислэгийн бүртгэлээ хийлгэнэ. Сингапур улс руу 07:40 цагт нисээд 11:10 цагт бууна. Буудалдаа очиж check In хийлгэнэ. Орой бид Clarke Quay буюу Азийн хамгийн том шоу гудамжийг үзнэ.
Өглөөний цайгаа уугаад
10:00 цагт загасан биетэй арслангийн толгойтой алдарт хөшөө болох Merlion хөшөөг үзнэ
Sky deck буюу Марина сандс барилгын 57 давхраас Сингапур хотыг тольдох болно. (30 минут шоппинг хийх цаг гарна)
Cloud Forest болон Flower Dome гэх дэлхийн хамгийн том шилэн хүлэмж, өндөр хүрхрээ, олон төрлийн ургамалтай газрыг үзэх болно
Орой далайн эргээс хөдөлж Clarke Quay ороод Сингапурын үндэсний завиар 40 минутын турш Сингапур голын эргээр аялах болно. Дараа нь би Gardens by the bay гэх гайхамшигт хүний гараар бүтээсэн цэцэрлэгт хүрээлэнг үзэх болно. Орой буудалдаа ирж чөлөөтэй өнгөрүүлнэ.
Энэ өдөр та өөрийн хүслээр өдрийг өнгөрүүлнэ. Сингапур хотоор аялах эсвэл дэлгүүр хэсэх зэргээр бүтэн өдрийг өнгөрүүлэх боломжтой.
Өглөөний цайгаа уугаад буудлаа хүлээлгэж өгөөд нисэх онгоцны буудал руу явна. Сингапураас Хайкоу хот руу нисэх бөгөөд Хайкоуд ирээд хурдны галт тэрэгээр Саняа хот руу явна. Энэ өдөр буудлаа хүлээж аваад оройг чөлөөтэй өнгөрүүлнэ.
Энэ өдөр та өөрийн хүслээр өдрийг өнгөрүүлнэ. Далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл дэлгүүр хэсэх зэргээр бүтэн өдрийг өнгөрүүлэх боломжтой.
Өглөөний цайны дараа аяллын автобусандаа сууж Атлантис усан парк болох орчин үеийн хамгийн том усан паркт өдрийн турш хөгжилдөн өнгөрөөнө.
Өглөөний цайгаа уугаад Саняа хотоос Хайкоу хот руу явж байх замдаа Сармагчингийн вант улсаар зочилох болно. Өхөөрдөм, хөөрхөн сармагчнуудтай зургаа авхуулах, үзэсгэлэнт вант улстай танилцах болно. Аяллын автобусандаа сууж Хайкоу хотын нисэх онгоцны буудал руу Улаанбаатар хотын зүг нисэхээр явна. Онгоц маань шөнийн 3:10 цагт нисэх учир тэр хүртэл дэлгүүр хэсэх боломжтой.
.webp)
.webp)





